Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд Л.Энэбишийн өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Тасганы овооны дөрвөн замын уулзварыг өнөөдөр хааж засвар, шинэчлэлт хийнэ.Тодруулбал, өнөөдөр орой 22:00 цагаас маргааш 15:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна