Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган, айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон, 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг нь олж тогтоон, дайчлан баривчилсан байна. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна