Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 аж ахуйн нэгж, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ

Б.Нямсүрэн
2025/08/07

Зам, тээврийн яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 04/03, 04/04 дугаартай удирдамжийн дагуу Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 аж ахуйн нэгж, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Далайн захиргаатай хамтран хийж гүйцэтгэжээ.

Шалгалтаар усан замын тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй, Монгол Улсын Төрийн далбааг мандуулаагүй, жолоочийн үнэмлэхгүй, тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, усчин аврагчгүй, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар удирдамж, заавар гаргаагүй, усан замын зогсоолыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж байгуулаагүй зэрэг зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Мөн аврах хантаазыг өмсөх болон ашиглах тухай бүтэн зааварчилгаагүй, стандартын болон ашиглалтын шаардлага хангаагүй, аврах хэрэгслээр бүрэн хангаагүй, гэрлэн ба дуут дохионы хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зорчигчдыг батлагдсан цагийн хуваарийн дагуу тээвэрлэдэггүй, усан замын тээврийн хэрэгслүүдийг 16 м-ээс багагүй урттай аврах олс, 3-аас доошгүй ширхэг улаан өнгийн гал цацраах дохиогоор хангаагүй, радио холбооны станц, чиглэл заагч багаж GPS-гүй, дуран, хөвөгч бүсийн газрын зураггүй зэрэг 196 зөрчил, дутагдлыг илрүүлж, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 91 заалт бүхий 8 улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллав.

Түүнчлэн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн зэрэг зөрчилд улсын ахлах байцаагчийн 32 заалт бүхий 8 актыг /Грэйлинг лэнд ХХК, Грийн гэйте трэйвел ХХК, Таймень лодж ХХК, Инголзолоот ХХК, Эм эн партнерс ХХК, Агарта ресорт велла ХХК, иргэн Б.Энхсайхан, Н.Баянмөнх/ гарган хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.


0
angry
0
care
4
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 13 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23