ЕБС-д 3324 багшийн сул орон тоо байна

Б.Нямсүрэн
2025/08/06

Бага, дунд боловсролын салбарын албан ёсны статистик маягтын /БДБ-19/ дагуу жил бүрийн 7 дугаар сард тухайн хичээлийн жилд ЕБС-д шаардлагатай багшийн мэдээллийг нэгтгэн гаргадаг.  БДБ-19 мэдээгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багшийн сул орон тоо үүсээд байна. Үүний 1590 нийслэлд байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарын шаардлагатай багш, ажилтны мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын судалгаанд үндэслэн гаргалаа. Сургуулийн өмнөх боловсролд 1.147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаагийн 339 нь бүлгийн багш байна. Үүний 685 нийслэлд байгаа ба 202 нь бүлгийн багшийн сул орон тоо байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2.877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна. 

Багшийн сул орон тоог нөхөх хүрээнд:

  • Багш мэргэжлээр шинээр төгсөж буй иргэдэд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх;
  • Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хамтран ажиллах;
  • Дээд боловсролтой иргэдийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах;
  • Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэнийг гэрээгээр болон цагийн багшаар ажиллуулах боломжийг олгох;
  • Багш хөтөлбөрөөр суралцаж буй 3, 4 дүгээр курсийн оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийлгэх, тухайн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийнх дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах;
  • Удирдах ажилтнууд өөрийн мэргэжлийн чиглэлийн хүрээнд цагаар хичээл заах... гэх мэтээр тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөр өөрсдийн тохируулан ажиллаж байна.

2
angry
0
care
1
haha
4
liked
0
love
7
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 13 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23