Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-нөөс бүртгэж эхэлсэн. 2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278.290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135.582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Өнөөдөр өглөөний 09.00 цагийн хооронд 72.530 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Бүртгэлийг 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна