Дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-д Монголын тамирчид амжилттай оролцож байна

Б.Нямсүрэн
2025/08/05

БНСУ-ын Пёнчан хотод болж буй дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ. БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны залуучууд, насанд хүрэгчдийн 100 гаруй тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнээс Б.Ачбадрах, Н.Нандинцэцэг нар анхны медалиа авлаа. 

15 км тэшилт техникийн эрэгтэйчүүдийн уралдаанд Б.Ачбадрах хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ. Энэ уралдаанд 52 тамирчин уралдсанаас БНСУ-ын тамирчид алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Манай тамирчдаас Т.Өсөх-Ирээдүй 9, О.Золбаяр 14, А.Хүслэн 24-р байр эзэллээ.

10 км тэшилт зайн уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд Тайваний тамирчин Велисер Сопиа Цу аваргын алтан медаль хүртсэн бол БНСУ-ын Хан Дасом мөнгө, Монголын тамирчин 18 настай Н.Нандинцэцэг хүрэл медалийн эзэн боллоо. Мөн Э.Ариунтунгалаг дөрөв, Т.Ариунболд долоо, Б.Номин-Эрдэнэ есдүгээр байр эзэллээ. Нийт 24 тамирчин уралдсанаас манай дөрвөн тамирчин эхний 10-т багтаж, нэг тамирчин хүрэл медаль хүртлээ. Э.Ариунтунгалаг өчигдөр болсон ойрын зайд болон өнөөдөр болсон 10 км тэшилт зайн уралдаанд дөрөвдүгээр байр эзэллээ. Тэмцээн маргааш холын зайн уралдаанаар өндөрлөнө.


0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 12 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 14 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23