Сургагч багш бэлтгэх сургалтад 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна

Б.Нямсүрэн
2025/08/04

Боловсролын яамнаас “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр сургагч багш бэлтгэх сургалт эхлүүлжээ.

Тус сургалтад 21 аймаг,  есөн дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Эдгээр багш цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах юм. Шинэ хөтөлбөрийг 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сард зургаан дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, багш, судлаачдын санал, зөвлөмжийг тусган сайжруулсан байна.

Боловсролын сайд П.Наранбаяр энэхүү хөтөлбөрийг нээж, хэлсэн үгэндээ шинэчилсэн хөтөлбөр нь хүүхэд бүрийн хөгжил, оролцоог дэмжсэн, боловсролын бүх түвшний залгамж, уялдааг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэснийг дурдаад, тоглонгоо суралцахуйд илүүтэй анхаарахыг онцлов. 2025-2026 оны хичээлийн жилээс “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм. 


0
angry
4
care
0
haha
0
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 12 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 13 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 14 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23