​ С.Шижирбат: Н.Өсөхбаяраас S 1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсэн

Б.Нямсүрэн
2025/08/01

Энэ жилийн улсын наадмын үзүүр бөхөөс допинг илэрсэн. Тэгвэл тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Германы лабортори ВАДА руугаа тайлангаа явуулдаг гэдгийг дахин дахин хэлээд байгаа шүү. 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ. Хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ, хоног цикльдээ алдаал азаартдаг. Сүүлийн 2 жил цагдаа тагнуул АТГ-ийн ажилтнууд дүрмийн дагуу сургалтанд сууж наадмын допингийн шинжилгээг хянадаг болсон.Хяналтгүй байсан он жилүүдийн асуудлуудыг яриад ч нэмэргүй болсон. Наадмын өмнө явцын шинжилгээнээс 10аад сумын заануудаас илэрсэн.Одоо төрийн ордонд холбогдох байгууллагууд нь ороод УИХ-н гишүүд ороод хаалттайгаар допингийн сонсгол хийе.Нээлттэй хийвэл худлаа яриад жүжиглэх учраас хаалттай хийе, цаашдаа ямар өөрчлөлтүүд хийхээ гэдгээ ярилцъя.

Монада ажлаа хийж чадахгүй байна, ямар бодисууд илэрсэнийг зарлахгүй зориуд гацааж байна, хөндлөнгийн нөлөө ороод байвал яахуу.Үр дүнгийн удирдлагын багаа зөв бүрдүүлээд алдаагүй байх ёстой байтал энэ баг нь шийдвэрээ гаргаж чадахгүй гацчихсан. Энэ багт нь наадмын комиссын Давааням, Жамьянхүү, Монадагийн Зүчи гэсэн 3 хүн байна.Дүрмээ мэдэхгүй өөрсдөө дүрмээ зөрчөөд байдаг. Энэ 3 хүн гурвуулаа Үр дүнгийн удирдлагын багт байх ёсгүй.
Зүчи нь Монадагийн ажилтан бөгөөд шинжилгээ авах үйл ажиллагаанд ордог, Монадагийн ажилтан бөгөөд шинжилгээнд орсон хүн Үр дүнгийн удирдлагын багт ордоггүй юм. Наадмын комисст байгаа хүмүүс бас Үр дүнгийн удирдлагын багт ордоггүй юм. Допингийн эсрэг дүрмийн 8.2, 8.4, 8.6гийн заалтуудаа унш. Одоо шаардлага хангасан хүмүүсийг Үр дүнгийн удирдлагын багт томилоод шийдвэрийг нь гаргуулах ёстой" гэлээ.



6
angry
0
care
0
haha
5
liked
2
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 12 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 14 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23