Сурагчийн дүрэмт хувцсанд “поло” загварын цамц нэмэх санал хүргүүлэхээр болжээ

Б.Нямсүрэн
2025/08/01

Боловсролын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны стандартад нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг сурагчийн дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй байгааг онцолж, MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага” стандартад “поло” загварын цамц нэмж тусгах талаар санал боловсруулах зорилгоор судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг болон Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймгаас нийт 10107 сурагч, эцэг эх, багш, ажилтан оролцсон байна.  “Поло” загварын цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болдоггүй, угаахад хялбар, агаар нэвтрүүлдэг хувцасны төрөл гэж олонх нь үнэлжээ. Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо таатай мэдрэмж, тав тух, өөрийн биед тохирсон хувцсыг илүүд үзэж буйг онцолсон байна.

Эдгээр дүгнэлтийн үндсэн дээр дүрэмт хувцасны стандартад өөрчлөлт оруулж, поло цамцыг албан ёсоор тусгах саналын төслийг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр болсон байна. Шинэ стандарт нь сурагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн тав тух, суралцах орчныг дэмжих чухал алхам гэж үзэж байгаа аж. 


4
angry
4
care
1
haha
80
liked
3
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 10 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 13 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 15 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23