Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийг илрүүлжээ

Б.Нямсүрэн
2025/07/29

Цагдаагийн байгууллагаас, зургадугаар сарын 2-ноос эхлэн долдугаар сарыг дуустал “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Арга хэмжээний хүрээнд замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж нийт 157 цэгт 403 албан хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Дээрх хугацаанд Улсын хэмжээнд 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ. Үзлэг шалгалтаар 131143 тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилтэй байжээ. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэмд заасан зуны улирлын дугуй солиогүй, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн, хурд хэтрүүлсэн, эгнээ байр буруу эзэлсэн, гүйцэт төрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэрэг маш олон тооны зөрчлүүд илэрсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийн зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ.

1644 жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдад жолоогоо шилжүүлсэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар, нас баралт   35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 6.5 хувиар буурчээ.


1
angry
1
care
1
haha
2
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 10 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 13 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 15 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23