ХСҮТ хэвийн ажиллаж байна

Б.Нямсүрэн
2025/07/29

БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт өчигдөр /2025.07.28/ гал гарсан. Тодруулбал, БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 14:11 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан.  Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.07.29/мэдэгдэл гаргажээ.

"Өчигдөр /2025.07.28/Хавдар судлалын үндэсний төвийн подвалд засварын ажил гүйцэтгэх явцад гагнуурын оч тархсанаас үүдэн галын аюул үүссэн боловч нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтрааж, тархах аюулыг зогсоолоо. Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдал, үүссэн эрсдэл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалган, үнэлж байна. Үүссэн нөхцөл байдлын үед эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэн бүртгэж, хагалгаа, эрчимт эмчилгээний хэсгүүдэд онцгой хяналт тавьж, яаралтай тусламж үйлчилгээг гамшгийн үеийн бэлэн байдалд шилжүүлэн шуурхай ажиллалаа. Галын аюултай холбоотой гэмтсэн, бэртсэн, хүндэрсэн хүн бүртгэгдээгүй. ХСҮТ-ийн хамт олон эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 29-ний өдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүрэн хэвийн үргэлжилнэ. Өчигдөр буюу 7 дугаар сарын 28-нд цаг авсан, товлосон боловч үйлчлүүлж амжаагүй амбулатори, шинжилгээ, мэс засал болон бусад тусламж үйлчилгээнүүдийг өнөөдөр нөхөж үзүүлнэ.

Галын аюулыг шуурхай хяналтдаа авч, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газар, Галын аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагын хамт олон болон гамшгийн үед дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, ажилтнуудад Хавдар судлалын үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье" гэжээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 10 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 13 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 15 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23