Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээг Шунхлай групп, АПУ ХК 600 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ



2025 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой, баруун бүсийн даншиг наадам Улаангом хотод ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна. Энэ жил 21 аймгаас зөвхөн Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд уг түүхэн үйл явдлыг тохиолдуулан Шунхлай Групп болон АПУ ХК нийт 600 сая төгрөгийн ивээн тэтгэлэг үзүүллээ.
Шунхлай Групп нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжил, инновац, нийгмийн хариуцлагын зарчимд тулгуурлан ажилладаг Монголын тэргүүлэгч компаниудын нэг билээ. Тус групп нь орон нутгийн хөгжил, түүх соёлыг дэмжих чиглэлд тогтмол хөрөнгө оруулалт хийж, хамтын үнэ цэнийг бий болгохыг зорьдог.
Харин АПУ ХК нь 100 жилийн түүхтэй, Монголын ууган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд зөвхөн бизнесийн өсөлт хөгжилд бус, нийгмийн сайн сайхан, хүний хөгжил, байгаль орчны хамгаалалд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Тус компани нь өв соёлоо дээдэлж, үндэсний бахархлыг түгээх үйл хэрэгт идэвхтэй оролцдог.
Тус ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 512 бөхийн хүчит барилдаанд түрүүлсэн бөхийг Lexus 600 автомашин, үзүүрлэсэн бөхийг 2 өрөө орон сууцаар урамшуулах юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэг аймгийн баяр төдийгүй, үндэсний өв соёл, эв нэгдлийн илэрхийлэл болж байгаагаараа онцлог юм.







0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 10 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 13 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 14 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 15 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23