Ирэх сард нийт нутгаар хална

Б.Нямсүрэн
2025/07/26

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Баруун аймгуудын нутгаар.

Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадасны хувьд нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.

 Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоног болон хоёдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД-аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.

Нэг, хоёрдугаар арав хоногийн дүгээр арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй байна.

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байна. 

Иймд нийт нутгаар халж хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдэд анхааруулахад аялал зугаалгаар явж байхдаа гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 13 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 15 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 15 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23