Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, долдугаар сарын 24-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12852 болсон байна.
Харин эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 12573 бол гэрийн ажиглалтад 122 хүн байна. Эмнэлэгт 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 7 нь хүнд байгаа ажээ. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4929 тохиолдол 10–14 насныхан байгаа бол 0–4 насны 2813, 15–19 насны 1635 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна