Цахим орчинд шууд дамжуулалт хэлбэрээр сугалаа зарлаж, иргэдийг төөрөгдүүлэн, мөнгө залилан авах тохиолдол олноор бүртгэгдэх болжээ. Тухайлбал, “Азтан болоорой”, “Сугалаанд оролцоод мөнгө хожоорой” хэмээн шууд дамжуулалт хийдэг байна. Иргэдийг итгүүлэхийн тулд сугалаа болгонд үнэ, тоо ширхэг тогтоож, азтан болсон хүнд “Та хожлоо, баяр хүргэе. Одоо 2 хувийн шимтгэл төлөөд мөнгөө аваарай” гэж мөнгө шилжүүлэхийг шаарддаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна