Д.Сэргэлэнбадрах:Төрийн наадмын түрүү бөхийн засуулаар ажиллаж түүх бүтээлээ

Б.Нямсүрэн
2025/07/23

МҮБХ-ны Жаяг дэгийн багийн зүүн талын засуулуудын ахлах, Улсын ахлах засуул Д.Сэргэлэнбадрахыг урьж ярилцлаа.

-Ардын хувьсгалын 104 жилийн ойн төрийн наадмын түрүү бөх таны мөрөн дээрээс төрлөө. Тухайн үеийн сэтгэгдэл мэдрэмжээс хуваалцахгүй юу? 

-Би энэ жилийн наадмаар анх удаа үзүүр, түрүүний бөхийн засуулаар ажиллаа. Үнэхээр бахархаж, омогшсон. Их сайхан барилдаан, наадам болсон гэж дүгнэмээр байна. ёс суртахуунтай, жудаг төгөлдөр, хүмүүжилтэй, их спортын суурьтай сайхан арслан төрлөө. Э.Батмагнай  надад төдийгүй Монгол түмэндээ  огшоож, баярлууллаа шүү дээ. Би олон жил бөх зассан, гэхдээ энэ жилийн наадам хэзээ ч мартагдахааргүй онцгой сэтгэгдэл үлдээсэн. 


-Түрүү бөх Э.Батмагнай арслан баярласан сэтгэгдлээ илэрхийлж  таныг үнсэж байгаа харагдсан. Ер нь бөх нь засуулаа үнссэн тохиолдол байдаг болов уу? 

-Дээр үеэсээ ч тэр үзүүр түрүүний бөхөө засуулууд нь үнсдэг. Энэ нь тухайн бөхөд баяр хүргэж, урам өгч байгаа засуулын сэтгэл. Засуул мөрөн дээрээс нь гарсан бөх нь түрүүлэхэд баяр хүргэдэг. Гэтэл бөх нь засуулаа үнсэх нь сайхан хүндлэл. Залуу арслан ийм  үйлдэл гаргаж сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Үүнээс залуу хүчтэний суурь хүмүүжил, ёс суртахууныг харж болно. Эцэг эх багш нар нь энэ хүүхдэд бусдыг хүндлэх ухааныг зааж, сургажээ.Үнсүүлэх агшин сэтгэл огшоосон. 

-Засуул сайн байвал тухайн бөх амжилттай барилдах магадлалтай гэдэг. Та залуу начинд барилдааны үеэр хэрхэн зааж зөвлөв? 

-Наадмаар Э.Батмагнай начинд зааж, зөвлөх цаг хугацаа байсангүй. Барилдааны явцад арал  чацтай Н.Өсөхбаяр арслангийн доор дөрвөн хөллөсөн. Энэ үед би их сандарсан шүү. Хурц арсланг удаан битгий дараасай гэж бодсон. Э.Батмагнайд гарт нь эргэ гэж хэлсэн. Дарж байгаа хүчийг нь сарниулах,  энэ барьцнаас гарах хэрэгтэй гэдгийг зөвлөж байлаа. Миний санаснаар болсон уу хурц арслан түрэгдээд урагш нь татсан. Үүнийг ашиглаж Э.Батмагнай босоод ирсэн дээ. Хэрэв арал чацтай хүнд хөдөлгөөнгүй удаан даруулсан бол хэцүү дээ. Хүмүүс засуулыг хоёр дахь багш гэх нь бий. Зарим багш шавиа бүтэн жил бэлдээд засуулд хариуцуулаад зүлэг ногоон дэвжээнд гаргадаг. Бид тухайн хоёр бөхийг авч гараад барилдуулж байгаа ч дүрмийнхээ дагуу ажилладаг. Засуулын ажлыг шүүгч гэж дүгнэж болно. Гэхдээ засаж байгаа бөхөө даваасай гэж боддог. Тиймээс өрсөлдөгч бөхийнх нь сул талыг хэлэх, хийдэг мэх, барилдааны арга барилыг нь зөвлөнө. Тухайн мэхээ хийхийн тулд тийм байрлал аваарай гэж захидаг. Мөн барилдааны явцад хэлэх гэсэн зүйлээ биеийн хэлэмж, дохиогоор хэлэх нь бий.  . 


-Танд төрийн наадмын түрүү бөхийн засуулаар ажиллах битүүхэн хүсэл байсан байх. Энэ сайхан хувь тохиолыг хэрхэн дүгнэж байна? 

-Бөхчүүд улсын наадамд түрүүлэх, цолоо ахиулах зорилго тээдэг. Засуулч ялгаагүй наадмын үзүүр түрүүний бөхийг засах их хүсэлд дараатай явдаг. Хүсэл минь энэ жил биеллээ. Зассан бөх маань түрүүллээ. Миний түүх болж үлдлээ.  Энэ дашрамд Э.Батмагнай арсландаа талархаж байгаагаа илэрхийлье. 

-Та олон жилийн турш бөхийн барилдаанд ажилласан. Хашир засуулд улсын наадмаар түрүүлэх бөхийн таамаг байсан нь лавтай? 

-Мэдээж таамаг байлгүй яахав. Бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхэн таамаг дэвшүүлдэг. Б.Орхонбаяр арслан, Улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат. Б.Зоригтбаатар харцага, начнуудаас Л.Энхсаруул, Б.Түмэндэмбэрэл, Э.Батмагнай нарыг дээшээ барилдана гэж бодож байсан. Бид наадмын үеэр хоорондоо ярьж байсан. Э.Батмагнай начин цол хүртсэн 2022 оноос хойш заал танхимын барилдаанд сайн байсан. Заалны барилдаанаас дүгнэхэд Э.Батмагнай, Л.Энхсаруулыг нэрлэж болно. Төрийн наадмын үзүүр, түрүү начнуудаас гарч ирнэ гэсэн таамагтай байлаа. Энэ хоёр хүчтэнг засуулууд маань ч ярьж байсан. Наадмын өдрүүдэд ахмад засуулууд маань бөх шинждэг. Уяач хүн морьдоо шинждэг, үүнтэй ялгаагүй. Энэ нь цөмөрсөн байна, тэр бөх бэлтгэл дутуу байна гээд ярилцана. 

-Наадмын үзүүр түрүүнд шалгарсан Э.Батмагнай, Н.Өсөхбаярыг шинжихэд ямар харагдаж байв. Тэд өнгөтэй байсан даа? 

-Биеийн хэлэмж, алхаа, харагдаж байгаа байдлаар нь шинждэг. Ахмад засуулууд хэлж л байсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хүндэт засуул ах маань Н.Өсөхбаяр, Э.Батмагнайг нэрлэж байлаа. Тэр үед нь ямар шинж тэмдэг байна гэж асуулаа. Гэтэл Өсөхөө, Магнай хоёрын алхаа хүнд, нойрмог, залхсан хөдөлгөөнтэй байна гэж хариулсан. Би нойр нь хүрээд байгаа юм бишүү гэлээ. Тэгсэн ийм бөхчүүд дээшээ үздэг гэж билээ. Ялангуяа Н.Өсөхбаяр начин болчихвол гүйнэ гэж хэлсэн. Хадаа ах ингэж шинжсэн дээ. Үүнээс би бөх шинжих ухааныг сурч авсан. Манайхан олон бөхийн таамаг дэвшүүлсэн. Би залуу бөхчүүдээс түрүүлнэ гэж ярьсан. Дараа нь тэд "та яаж мэдэв" гэж асууж л байлаа. Ахмад хүмүүсийн хэлсэн зүйлийг би дамжуулсан. Зарим зүйлийг мэдээд байгаа мэт хариулав ч тааж хэлдэг. 

-Та арвин туршлагатай засуул шүү дээ. Тиймээс олон бөх мөрөн дээрээс нь гарч улсын цол хүртэж, цолоо баталж, амжилттай барилдсан байх? 

- Бөхийн засуулаар ажилласан минь 2000 оноос эхлэлтэй. Энэ жил 25 дахь жилдээ бөх засжээ. Эхний найман жил өсвөрийн бөхийн засуулаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд мөрөн дээрээс минь олон улсын цолтон төрсөн. Тухайлбал, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав, О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар тэргүүтэй бөхчүүд бий. Энэ жил онцгой жил байлаа. 2020 онд Б.Зоригтбаатар харцага цолоо хүртсэн. Харцага цол авч байсан барилдааныг нь мартдаггүй юм. Мөрөн дээрээсээ цолтон төрүүлээд тэр бөх маань тухайн үед болон дараа нь гаргах харилцаа, хүндлэл нь сайхан. Тэд "Нөмөр нөөлөгтэй сайхан хийморьтой ахынхаа мөрөн дээрээс цолонд хүрлээ, баярлалаа" гэж хэлдэг. Бөхчүүд талархлаа илэрхийлэх сайхан. 


-25 жилийн хугацаанд бүтээсэн түүх, дурсамж олон байх. Сэтгэлээс гардаггүй наадам нь хэзээ вэ? 

-Ардын хувьсгалын 800 жилийн ой буюу 2006 оны наадмаар Д.Алтайбаатар ахтайгаа бөх зассан. Сүхбат аварга тухайн жил зодог тайлсан. Тавын даваанд Сүхбат аварга Д.Алтайбаатар ахаас гарч, учраа таарсан бөх нь миний мөрөн дээрээс гарч барилдсан. Наадын өдөр буюу 12-нд тавын давааны үеэр том хүү маань төрсөн. Сүхбат аваргаас хүүдээ нэр өгөхийг хүссэн. Аварга маань "Төрийн наадмаар төрсөн юм байна. Миний нэрийн батыг оруулаад Төрбат гэвэл ямар уу" гэж билээ. Ингэж л аваргаас хүүгийнхээ нэрийг авсан даа. Хүү маань аваргатай жил бүр наадмын талбай дээр уулздаг.Аварга хүүг маань баярлуулдаг. Хүү маань одоо оюутан цэрэгт алба хааж байгаа. 



0
angry
4
care
0
haha
2
liked
10
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 14 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 15 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23