Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд долдугаар сарын 22-ны 23:35 минутад 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. ШУА-ийн Одон Орон Геофизикийн хүрээлэнгээс, уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Мөн одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна