Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд хүргүүлсэн.
Шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэнг энэ сарын 20-ны өдрийн 21.40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22.00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан байдаг.
Тэдний баривчлах хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна. Яг одоо саналыг хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна