Т.Даваадалай: “Нааново грийн энержи” компани бичиг баримт дутуу учраас хасагдсан

Б.Нямсүрэн
2025/07/22

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих гэж буй. Төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих сонгон шалгаруулалтад

  • “Наанова грийн энержи Монголиа” ХХК
  • “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт
  •  Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК
  • “Шанхай Эс Юу Эс” ХХК гэсэн 3 оролцогч санал ирүүлжээ. 

Гэвч төслийн сонгон шалгаруулалтаас өөрсдийн буруугаас буюу хуульд заасан холбогдох бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн учраас хасагдсан “Нааново грийн энержи” ХХК ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн пэйж хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр төслийн сүүлийн шатанд 3 оролцогчоос зааварчилгааны дагуу материал хүлээн авсан. Худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана . . .", мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад заасан уг материал дутуу тул хасагдсан байна. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдах томоохон төслүүдийг саатуулах зорилгоор ил, далд худал мэдээлэл түгээхгүй байхыг төслийг хэрэгжүүлэгчид анхааруулж, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 14 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 15 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23