Улаанбаатарт оройдоо бороо орно

Б.Нямсүрэн
2025/07/22

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар орчим: Үүлэрхэг. Оройдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +22…+24 градус дулаан байна.

Багануур орчим: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +24…+26 градус дулаан байна.

Тэрэлж орчим: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +20…+22 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 6 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 9 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31