Ойрын өдрүүдэд хэт хална

Б.Нямсүрэн
2025/07/20

Ус цаг уурын орчны мэдээллээр ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилнэ. Маргааш буюу долоодугаар сарын 21-д говийн бүс нутгаар өдөртөө +36 градус хүртэл хална. Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан зэрэг сумдын нутгаар өдөртөө +32+34 градуст хүрч хална. Мөн говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар халалт үргэлжилж өдөртөө +32+34 градус дулаан байх бол хангайн болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүсч +18+22 орчим градуст хүрнэ. Иймд аялал, амралтаар орон нутгийг зорьсон иргэдийг хэт халалтаас болгоомжлохыг анхааруулж байна. Мөн гол, нуурын хөвөөнд амрах үедээ хүүхдээ хараа хяналттай байлгахыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд гол, нуурын үсэнд живж осолдох ослууд бүртгэгдэж байна. Мөн хийлгэдэг завинд сууж эрсдэл ихтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нууранд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын холбогдох алба хаагчид завьт, хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа ч тухайн гол, нуурын дагуу амрахдаа зааврын дагуу амрахыг сануулж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 14 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 16 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23