Нийслэлд бага зэргийн бороо орно

Б.Нямсүрэн
3 цагийн өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +20 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 53 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 3 цагийн өмнө
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Нийслэлд бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 21 цагийн өмнө
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 22 цагийн өмнө
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 22 цагийн өмнө
"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ 22 цагийн өмнө
Ирэх есдүгээр сараас хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлнэ Өчигдөр
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
​Улаанбурхан өвчний улмаас 301 хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр
У.Хүрэлсүх Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Улаанбаатарт +31 градус дулаан Өчигдөр
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 2025/07/16
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 2025/07/16
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 2025/07/16
"The Hu" эх орондоо тоглоно 2025/07/16
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 2025/07/16
Маргааш хоёр байршилд зам хаана 2025/07/15