Хонгорын хүү Монголын бөхөө

Б.Нямсүрэн
2025/07/14

 Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээлээ

Хүний үүслийн өлгий хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн говь, хангай хосолсон Хонгор нутгаас 76 жилийн дараа төрийн наадмын түрүү бөх тодорлоо. Хонгор нутгийнхны магнай тэнийв. Уул ус, лус савдаг нь шинэ арслантай болохдоо хур бороогоо харамгүй хайрлав. Удаан хүлээсний эцэст Улсын арслантай болж бахдаж, цэнгэж наадлаа. Тэртээ 1949 онд Монгол түмэнд "Нисэхийн" хэмээн алдаршсан П.Аюуш арслан төрийн наадамд ес давж түрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш арслан цолтон төрөөгүй л байлаа. Тэгвэл Ардын хувьсгалын 104 жилийн ойгоор давхар хамах дархан мэхтэй уран барилдаант залуу начин Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээлээ. 


“Том гуталт” Улсын идэр, шаламгай начин П.Нямжанцангийн удмын бөх 

Улсын арслан Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд мэндэлжээ. Луу жилтний төлөөлөл. Түүний төрж, өссөн нутаг нь Баянхонгор аймгийн Жинст сум. Түүний аав ээж нь Их Богд хайрхны өвөр бэлд нутагладаг, нар ээсэн дулаахан говийн сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс. Э.Батмагнайг төрүүлж өсгөсөн ижий, аав,  өвөө нь бөх болно, барилна гэж их хэлдэг байсан аж. Жаахан хүү  үндэсний бөхөөрөө барилдана гэж боддог байсан нь биеллээ олсон байна. Удмын авьяасаа үргэлжлүүлж яваа нь энэ. Түүний ээжийн талд Улсын идэр, шаламгай начин П.Нямжанцан гэж хүн байжээ. Ээжийнх нь аав буюу өвөөгийнх нь ах. Тухайн үеийн бөхчүүд Баянхонгорын “Том гуталт” гэж нэрийддэг байжээ.  Аархуу, онгироо хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Наадамд явахдаа  “Би гурав давах юм бол тав давна. Хэрэв долоо давбал түрүүлнэ” гэж хэлдэг тийм л азтай, одтой бөхийн үргэлжлэл Э.Батмагнай. 


Түүний хайртай бөх С.Санжаадамба аварга 

Э.Батмагнай үндэсний бөхийг есөн настайгаа эхэлж үзсэн гэдэг. Ингэхдээ С.Санжаадамба аваргыг цэргийн арслан байхаас нь дэмжсээр иржээ. Унахад нь унаж, давахад нь баярлана. Улсын наадамд барилдахад нь өмнөөс нь сандардаг байсан хүү өдгөө Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөх болжээ. Залуу арслан дөрөвдүгээр ангид байхдаа сургуулийнхаа үндэсний бөхийн тэмцээнд түрүүлсэн гэдэг. Тухайн үед  сургуулийнх нь  биеийн тамирын  Д.Лхагвасүрэн багш бэлтгэл хийхийг зөвлөжээ. Магнай хүү бөхөөр спортоор хичээллэхээр  Баянхонгор аймгийн "ягаан заал"-ыг зорьж чөлөөтийн бэлтгэл хийж эхэлсэн гэнэ. Өнөөдрийн амжилттай нь салшгүй холбоотой С.Мөнхдуулдах багшдаа шавь орсон түүх нь ийм буюу. Баянхонгор аймгаас олон шавь их спортод бэлдсэн С.Мөндуулдах багш их чамбай, шударга,  хөдөлмөрч, зарчимч хүн гэдгийг шавь нар нь хэлдэг.  Чөлөөт бөхийн ОУХМ Э.Батмагнай чөлөөт бөхөөр чамалхааргүй амжилт гаргаж яваа. Их спортыг үндэсний бөхтэй хослуулж яваа тамирчдын нэг. Өдгөө 125 кг-ын жинд хүч үзэж байна. Чөлөөт бөхийн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хүрэл медаль, Армийн дэлхийн аварга билээ. 


Түүхэн ойн хамгийн залуу начин 

Э.Батмагнай Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо тав даван шөвгөрч Улсын начин цол хүртсэн. Тухайн жил түрүүлэх бөхийн таамагт яригдаж байсан М.Бадарч гардиар дөрөв давсан. Тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатараар тав давсан. Тэрээр 21 нас зургаан сар 0 хоногтойдоо Улсын начин цол хүртэж тухайн наадмын хамгийн залуу начин болж залуу начны даага хөтөлсөн билээ. Харин анхны цолоо 2017 онд 16 насандаа Жинст сумын тойргийн барилдаанд түрүүлж авсан гэдэг. Дараа нь 2019 онд 18 насандаа Баянхонгор аймгийнхаа баяр наадамд тав давж начин цол хүртсэн. 2020 онд мөн л Баянхонгор аймгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Мөн өсвөрийн Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд 2017, 2018, 2019 онд түрүүлсэн байдаг. Залуу арслангийн хэтийг харсан дараагийн зорилго  үндэсний бөхөөр  дархан аварга болох юм. 


0
angry
4
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 12 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 15 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 16 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 17 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23