Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог


Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж. Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.

Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 онд үндсэн есөн чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлжээ. Тодруулбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгох, нохой, муур устгал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тохижилт, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламж, зар сурталчилгааны самбарын зөвшөөрөлтэй холбогдох чиг үүргүүд дүүргүүдэд шилжсэн. Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан наадмын хуушуур хийх зэрэг зөвшөөрлийг ч мөн дүүргүүдээс олгож, баталгаажуулдаг байна. Тиймээс өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо дүүргүүдийн зүгээс зөрчил, асуудал үүсгэсэн байвал холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна. Хариуцсан ажлуудаа нэр цэвэр, чанартай гүйцэтгэх хэрэгтэйг дүүргийн удирдлагуудад хэлжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 13 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 16 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 16 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 17 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 18 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23