Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Б.Нямсүрэн
2025/06/29

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд  "Өчигдрийн байдлаар Онцгой байдлын газарт бүртгэгдсэн 12 ой, хээрийн гал түймрийн тав нь буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр суманд гарсан гал түймрийг цурманд оруулсан ч шинээр нэмж, гурван түймэр бүртгэгдлээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр ой, хээрийн гал түймэр гарав. Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан гал түймэрт автомашинтай очих боломжгүй учраас зэвсэгт хүчний нисдэг тэргээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан алба хаагчдыг Төв аймгийн Эрдэнэ сум руу шилжүүлэн ажиллаж байна. Тэгвэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Баруун тас” гэдэг газар гарсан ойн түймрийг өчигдөр цурманд оруулсан бол өнөөдөр 09:15 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 1.32 га талбай өртжээ. Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтай ажиллаж байна" гэв.

 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 15 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 17 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 19 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 19 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23