С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ

Б.Нямсүрэн
2025/06/29

Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвийн хамтран хэрэгжүүлж буй “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийн нэг жилийн төсөв нь 1.2 тэрбумаар хэмжигдэж байна. Хэрэгжээд таван жил болж буй уг хөтөлбөрт энэ хичээлийн жилд 120 сургууль хамрагдажээ. Бүр тодруулж хэлбэл бүтэн жилийн турш тасралтгүй хэрэгжих уг хөтөлбөрийн нэг сургуульд гарах  зардал нь 10 сая төгрөг юм. Хөтөлбөр хэрэгжсэн сургуулиуд Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон гэх мэдээлэл сошиалд хөвөрсөөр байна. Наад захын жишээ гэхэд л  Дундговь аймгийн Засаг Самданнямын Мөнхчулуун сошиал хуудсандаа “Манай аймаг ЭЕШ-даа амжилт гаргасан нь Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-тай хамтарсан “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл хэрэгжсэнтэй холбоотой” хэмээн бичсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

- Танай аймаг ЭЕШ-ын үзүүлэлтээрээ илт сайжирч улсдаа тавд эрэмбэлэгдлээ. Энэ амжилтын гол шалтгаан нь яг одоо улмтөржилтөд өртөөд байгаа төсөл гэж таны постоос ойлголоо? 

 - Манай аймгийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-тай хамтраад ЕБС-ийн менежмэнтийг сайжруулах төслийг Дундговь аймгийн 15 сургуульд хэрэгжүүлсэн. “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийнхөө хүрээнд санал тавиад дэмжигдсэн юм. Энэ хөтөлбөр маш амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд манай аймгийн сумдын сургуулийн сурагчдын боловсролын чанар дээшилсэн. Мөн багш нарын маань сургалтын чадварууд онцгой ахисан. ЭЕШ-ын тухайд гэхэд манай аймаг математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ. Энэ амжилтыг би аймгийн засаг даргын хувьд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна.  

- Таны хэлээд буй төсөл нэг жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн үү?

 - Тэгэлгүй яахав. Нэг жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн. Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх менежмэнт, сургуулийн эерэг соёл төлөвшүүлэх менежмэнт, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх менежмэнт гэх мэт практикт суурилсан 32 долоо хоногийн сургах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвийн багш нар манай аймгийн 15 сургуультай нэгбүрчлэн тулж ажилласан. Ер нь тэгж ажилладаг юм билээ. Сургууль бүрийн онцлогт тохируулж хэрэгжүүлдэг нь онцгой таалагдсан. Зүгээр л нэг хөтөлбөр зохиочихоод тэрийгээ сургууль бүрд шууд хэрэгжүүлсэн гэсэн үг биш. Сургууль бүрийн онцлогт тохируулсан шийдэл гаргаж ажиллана гэдэг төсөл хэрэгжүүлэгчдээс маш их ажил, хөрөнгө мөнгө шаардаж таарна.  

- Нэг сургуулийн жилийн өртөг нь арван сая төгрөг. Энэ мөнгөний хэмжээний тухайд та юу хэлэх вэ? 

- Төслийн багийнхан сургуулиудтай байнга цахимаар харилцахаас гадна сургууль бүр дээр биечлэн очиж нүүр тулж ажилладаг. Ингээд бодохоор 10 сая төгрөг гэдэг бол маш бага мөнгө шүү дээ. Ийм бага мөнгөөр хөтөлбөр авч, сургуулийн орчноо тэр чигт нь өөрчилж, боловсролын чанараа сайжруулаад авна гэдэг сургуулиудын хувьд маш том аз, маш том боломж шүү дээ. Хөтөлбөр хэрэгжсэний хамгийн энгийн наад захын жишээ гэхэд л хүүхдүүд хичээлдээ дуртай болчихсон. Ажлын байрны орчныг нь сайжруулчихаар багш нарын чадвар, суралцагчдын түвшин илт өөрчлөгддөгийг манай аймгийн 15 сургууль бодит утгаар нь мэдэрлээ шүү дээ. Товчхондоо энэ төслийн хүрээнд манай аймгийн сургуулиудын боловсролын чанар хүртээмж сайжирсан гэж бид үзэж байгаа.

 - Ийм төслийг улстөржүүлээд эхэлчихлээ.Улстөржүүлж байгаад төсөлд үзүүлж буй яамны дэмжлэгийг зогсоочихвол танай аймаг энэ төслөө үргэлжлүүлэх үү? 

- Боловсролыг улстөржүүлж болохгүй. Энэ төслийг Боловсролын яам хэрэгжүүлэхгүй байсан ч гэсэн манай аймаг хэрэгжүүлнэ. Шаардагдах төсвийг “Оюунлаг Дундговь” хөтөлбөрөөсөө гаргаад хэрэгжүүлээд явна. Илт үр дүнтэй хэрэгжиж байгаа төслөө хэн ч зогсоохыг хүсэхгүй. Бусад сургууль ч ийм байр суурьтай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 15 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 17 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 19 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 20 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23