Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй

Б.Нямсүрэн
19 цагийн өмнө

Зуны сар наашлах үест ээж, хүү хоёроо агаарт зуншиг гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад нутагт нь хүргэхээр хүлгийн жолоо залсан залуугийн гашуун түүх гэнэт санаанд ороод... Тэр гэрээсээ гарахдаа гэргийдээ “ээж, хүү хоёроо хүргэж өгчихөөд, эргээд хурдан ирнэ ээ” гэж хэлж.  Хотын түгжрэлээс гармагц, цаг хугацаатай уралдаад түрүүлэх юм шиг л хаазаа нэмэн 180 км/цагийн хурдтай салхи татуулан давхихад, ээж нь “Миний хүү зөөлөн яв аа. Юундаа яарах вэ дээ” гэхэд нь “Зүгээр ээ ээж, зам сэлүүхэн байна” гэж хурдаа нэмсээр хүрэх газар ч ойртлоо хэмээн бодмоглох зуурт л  машин нь  жолоодлогоос гарч байгааг мэдэрчээ.

Нүд ирмэх зуур бүх зүйл хяналтаас гарч, хэдхэн секундын дараа сэхээ орж өндийтөл ээж нь цусандаа будагдчихсан хэвтэж байв. Арайхийн машинаас гаргаж, гэнэт хүүгээ санаж “миний хүү” гэсээр хайхад эмээгийнхээ өвөр дээр эрхэлж явсан гуравхан настай хүү нь танигдахын аргагүй болчихсоныг хараад бодит үйл явдалд нэг л итгэхгүй, хар дарсан зүүд шиг санагдаж, зүүднээсээ сэрэхийг хүсэж ээж, хүү хоёрынхоо цогцсыг тэврэн бурханаас түмэнтээ аврал эрэн уйлж, цаг хугацааг буцаамаар байвч нэгэнт хожимдсон байлаа.

“Машиныхаа дугуйг шалгачихсан бол дугуй буудаж аймшигтай осол гарахгүй байсан. Ядаж л ээжийнхээ үгэнд ороод зөөлөн явсан бол гэх харуусал... Би ээж, хүү хоёроо  алчихсан, алуурчин” гэж ээрч, мууран уйлан ярихыг нь сонсоход зүрх зүсэм... “Ядаж машиныхаа дугуйг шалгаарай, битгий хурдаа хэтрүүлээрэй. Над шиг өөрийнхөө гараар хайртай хүмүүсээ битгий хөнөөгөөрэй. Ээж маань миний гарт үхэх гэж намайг төрүүлсэн  гэж үү. Миний хүү дөнгөж гуравхан настай байсан шүү дээ. Би амьд үлдээд яах вэ. Би ч бас үхэх ёстой байсан юм” хэмээн цурхирах залууд  амьд үлдсэн нь шийтгэл шиг санагдаж байсан биз.

Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ л хөнөөчихөөд, сэтгэл дотроо үхэж амьдрах шиг харуусал гэж хаа байх вэ. Жаахан л сэрэмжтэй, болгоомжтой, хашир байсан бол гэх шаналалд насаараа ээрэгдэхийн гачлан ганц хоромын хэнэггүйтлээс л үүддэг юм билээ.


3
angry
5
care
9
haha
11
liked
6
love
143
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 18 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 18 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 20 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23