​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо

Б.Нямсүрэн
2025/06/22

“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын цогцолборт боллоо. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд 19-70 насны, 21 аймгийн 100 гаруй тамирчид оролцон, малч ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж өрсөлдлөө.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн шатны тэмцээнийг үзэн сонирхож, тэргүүн байранд шалгарсан тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагналыг гардуулав. Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болж буй юм.

Тэргүүн байранд:
- Гар хайчны төрөлд Говь-Алтай аймгийн Дарви сумын тамирчин Шагдарсүрэнгийн Батмагнай,

- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Чулуунбатын Азбаяр,

- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Хотонт сумын тамирчин Э.Баасандорж

Дэд байранд:
- Гар хайчны төрөлд Төв аймгийн Баянхангай сумын тамирчин Гантөрийн Ганбаяр,

- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ,

- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын тамирчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ

Гурав дугаар байранд:
- Гар хайчны төрөлд Өвөрхангай аймгийн Хужирт сумын тамирчин Жамъяаны Цэрэндорж,

- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин Жаргалын Баяртөгс,

- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын тамирчин Г.Мягмар-Очир

Тусгай байранд:
- Гар хайчны төрөлд Дорнод аймгийн Баян-Уул сумын тамирчин Батболдын Лхагвадорж,

- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын тамирчин Эрдэнэболдын Баасанцэрэн,

- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тамирчин Дорждэрэмийн Цэнд-аюуш нар шалгарлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Австрали, Шинэ Зеланд улсын найман мэргэжилтэн, монголын малчин, эрдэмтэн судлаачдын төлөөллүүд багтаж байна.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэр, шагайн харваа, сурын харваа, ноос томнох, хонь ноослогчид дуулж байна зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдав.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23