Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ

Б.Нямсүрэн
2025/06/22

Энэ оны эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.6 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн жилүүдийн тогтвортой өсөлтийн хандлагатай харьцуулахад анхаарал татах үзүүлэлт болж байна.

Үйлдвэрлэлийн бууралтад хамгийн их нөлөөлсөн нь уул уурхай, олборлох салбар бөгөөд уг салбарын нийт үйлдвэрлэл 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 553.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар багассан байна. Тодруулбал, чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 1.7 их наяд төгрөгөөр (23.7%) буурч, газрын тосны олборлолт ч мөн 73 тэрбум төгрөгөөр (14.9%) хорогдсон нь үйлдвэрлэлийн уналтыг дагуулжээ.
Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүн 2025 оны эхний таван сарын байдлаар 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 5.7 хувиар буурсан байна. Борлуулалтын бууралтад уул уурхай, олборлох салбар голлох нөлөө үзүүлж, тус салбарын орлого 1.8 их наяд төгрөгөөр (10.8%) багасжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23