Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Б.Нямсүрэн
2025/06/20

Улаанбаатарт хот 1.7 сая хүн амтай гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа бий. Хотын даргын захирамж гарч, нийслэл хотын баярыг аравдугаар сард биш зургадугаар сард хийх болсон. Энэ жилээс тус баярыг “Даншиг- Цам хүрээ 2025” наадамтай нэгтгэн тэмдэглэх шийдвэрийг танилцуулсан. Нийслэлчүүдийн баяр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 Төв цэтгэлдэх-Яармаг- Хүй долоо, Хүй7:2 МУБИС- Хүй 7 худаг гэсэн маршрутаар явна. Үүнээс гадна дайран өнгөрөх нийтийн тээврийн зогсоолоос иргэдийг хүлээн авах, буулгах боломжтой гэж мэдэгдлээ.

Нийслэл хотын баяраар Хүй долоон худагт хүчит бөх, сур харваа, хурдан морь буюу үндэсний уламжлалт эрийн гурван наадмыг зохион байгуулна. Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол хувцасны үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастны тоглолтууд, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаан багтах цам харайх үзүүлбэрийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23