Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ

Б.Нямсүрэн
2025/06/18

Мал хулгайлах гэмт хэрэг 2024 он болон 2025 оны эхний улиралд 1992 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна. Харин нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан  хэрэгт  623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мал хулгайлах гэмт хэрэгт  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 623 хүний насны байдлыг авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нийт хэрэгт 18 хүртэл насны тав, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна

Гэмт хэргийн улмаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан бөгөөд 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.



4
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23