Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа

Б.Нямсүрэн
2025/06/18

Улсын заан Б.Бат-Өлзий 2024-2025 оны улирлын барилдаануудад амжилттай барилдаж, чансааны 11350 оноогоор тэргүүлж, шилдэг найман бөхийн "Тэргүүн бөх"-өөр тодорч, өнөөдөр шагналаа гардан авчээ. Уг шагналыг МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу гардуулж, түүнд өргөмжлөл, Монгол бөхийн өргөөний сувинер, мөнгөн шагналаа гардуулан өгчээ.

Сүүлд бөхчүүдийн чансааны оноо шинэчлэгдэж, улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор чансааг тэргүүлж, удаах байрт улсын начин Э.Батмагнай 10300 оноогоор, гуравдугаар байрт аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 10050 оноогоор тус тус бичигдсэн байна. Бөхийн өргөөний улирлын барилдаануудад амжилттай барилдан, чансааны эхний наймд шалгарсан бөхчүүдэд шагнал олгохоор болсон. 

  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий /33 нас/ 11350 оноо
  • Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай /24 нас/ 10300 оноо
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /22 нас/ 10050 оноо
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /27 нас/ 9700 оноо
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож /30 нас/ 9400 оноо
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр /35 нас/ 9,100 оноо
  • Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /35 нас/ 8800 оноо
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай /35 нас/ 8600 оноо

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 21 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23