“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Нямсүрэн
2025/06/18

“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Энэ оны 6-р сарын 13-15-ны өдрүүдэд Испанийн эзэнт улсад зохион байгуулагдсан Euro Youth Basketball Cup олон улсын тэмцээнд Монгол Улсын “Этүгэн Ирвэсүүд” клубын 16 насны өсвөрийн охидын шигшээ баг амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд боллоо.

Тус тэмцээнд Америк болон Европ тивийн нийт 28 орны багууд оролцсон бөгөөд өндөр зэрэглэлийн, өрсөлдөөнтэй тоглолтууд болсон байна. Харин Ази тивээс оролцсон цорын ганц төлөөлөгч нь манай Монголын баг байсан юм.

Этүгэн Ирвэсүүдийн охид ердөө 8 тамирчинтай оролцож, олон хүнд тоглолтуудыг сэтгэл зүрхээрээ туулан, урам зоригтойгоор хичээнгүйлэн тоглосны үр дүнд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг олон улсын тавцанд амжилттай дуурсгалаа.

Түүнчлэн тус тэмцээнд ур чадвараа гайхуулсан тоглогч Б.Анунгоо “Тэгш тоглогч”-оор шалгарсан байна.

Энэхүү амжилт нь зөвхөн тамирчдын талбай дээрх хөдөлмөрөөс гадна:
• Эцэг эхийн тууштай дэмжлэг,
• Клубын удирдлагуудын итгэл, боломж,
• Тамирчдын тэвчээр, зүтгэл, зоригийн нэгдэл байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Этүгэн Ирвэсүүд клубын удирдлагууд, эцэг эхчүүдэд болон Монголын охиддоо баяр хүргэе. Монгол охид авьяас чадвараа дэлхийн тавцанд батлан харууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 21 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23