"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг 5 дугаар сарын 5-ны үүрээр Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үднэ. Малайз улсад амиа алдсан дуучин Б.Оргил-Эрдэнийн шарилыг 5 дугаар сарын 1-ний орой эх нутагт нь илгээсэн бөгөөд БНСУ-аар дамжуулан өнөөдөр Монголд авчрах юм.
Дуучин Б.Оргил-Эрдэнийн фэнүүд тавдугаар сарын 5-ны 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул бадрааж, хүндэтгэл үзүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр цахим хуудаснаа мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна