Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

Ж.Булганаа
Өчигдөр

2025 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх  10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 04, 06-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно. 

Хур тунадас: 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.  

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 6 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31