“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ

Ж.Булганаа
2025/05/01

2025 оны 4-р сарын 29-ний өдрөөс эхлэн дотоодын контент үйлдвэрлэлийн нэр хүндтэй тоглогч болох “Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллах урт хугацааны стратегийн түншлэл байгууллаа. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд "Odmundur production"-ийн бэлтгэх бүх төрлийн контентууд тодруулбал ярилцлага, мэдээ, подкаст, уран бүтээл, шууд дамжуулалт зэргийг зөвхөн "Media Group"-ийн мэдээллийн сувгууд болох NTV телевиз, FM 107.0/83.3 радио, Time.mn сайт болон тус бүрийн дагалдах сошиал сувгуудаар хүлээн авах боломжтой боллоо. 

Шинээр эхэлж буй энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NTV телевизийн эзэмшдэг Монгол бөхийн барилдааныг шууд дамжуулах онцгой эрхийн хүрээнд “Odmundur production” нь FM 107/83.3 радиогийн сүлжээгээр шууд дамжуулж эхлээд байна.

Үзэгч сонсогчдын өндөр хандалттай, уламжлалт спортын шууд дамжуулалтыг радио долгионоор онцгой эрхтэйгээр олон нийтэд хүргэж буйд сонсогчид таатай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Шууд нэвтрүүлэг болон бусад контентыг FM радио болон NTV телевизээр дамжуулахаас гадна Time.mn сайтад байрласан онлайн радиогийн тоглуулагчаар шууд сонсох боломжийг бид бүрдүүлээд байна.

Ингэснээр радио долгион хүлээж авах боломжгүй орчинд ч мобайл төхөөрөмж, компьютер ашиглан шууд нэвтрүүлгийг хаанаас ч хүлээн авах боломжтой гэсэн үг. 

2024 оны сүүлээр MMCG-ийн гаргасан медиа хэрэглээний судалгаагаар:

  • FM радиог сонсогчдын тоо 34%-д хүрч, хурдацтай өсөлт гарсан бол,
  • Подкаст болон аудио контентын хэрэглээ 47%-д хүрсэн нь хэрэглэгчдийн хандлага “сонсгол медиа” руу улам бүр шилжиж буйг харуулж байна.

“Odmundur production” нь өөрийн сонирхолтой контент, сонсогчидтой холбоо тогтоох ур чадвар, шинэ сэтгэлгээтэй уран бүтээлчдийн багтай бөгөөд MMCG-ийн “Шилдэг подкаст бүтээгч” ангилалд №2-т өргөмжлөгдсөн хамт олон юм.

Шилдэг подкаст, ярилцлага, ШУ танин мэдэхүйн контент бүтээгч “Odmundur production” өөрсдийнхөө сувгаа Үндэсний бөхийн шууд дамжуулалтаар баяжуулсан төдийгүй тус продакшний бэлтгэдэг сонирхолтой контентууд үзэгчдэд хүрэх хүрээгээ "Media Group"-ийн сувгуудаар тэллээ.


0
angry
4
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 52 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 56 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24