Хөвсгөл аймагт өчигдөр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт Ханх сумын Турт баг буюу Хөвсгөл нууранд аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 кмт-т 19:43 цагийн үед бүртгэгдсэн болохыг онцгой байдлын газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй болохыг Ханх сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна