Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна

Ж.Булганаа
2025/04/30

Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт ооруулж, утаагүй тамхин бүтээгдэхүүнийн зохицуулалттай болгох санаачилгын иргэнд өрнүүлж, www.khorbaga.mn/petition  вебсайт дээр тавигдсан өргөх бичигт гарын үсэг цуглуулах акц өрнөснөөс хойш одоогоор 10,499 иргэн гарын үсгээ зуржээ. Иргэд тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний бүх төрөл, түүний дотор утаагүй орлуулагч зэргийг хуулиар зохицуулахдаа шударга, нотолгоонд суурилсан байдлаар асуудалд хандахыг шаардсан байна.

Одоогийн байдлаар 10,499 хүн өргөх бичигт гарын үсгээ зураад байгаа нь эхний байдлаар гарсан үр дүн. Олон нийт өөрчлөлтийг шаардаж байгаагийн бодит илрэл. Никотин агуулсан бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулах хэрэгтэй гэж мянга мянган иргэн ил тод, нээлттэй шаардаж байгаа нь ирээдүйдээ санаа зовсон олон түмний хөдөлгөөн болж өргөжиж байна.

Өнөөдөр Монголд янжуур тамхинд хатуу хяналт тавьж байгаа боловч янжуур орлуулагч утаагүй бүтээгдэхүүн огт зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр өөр хандлага гаргаж байна гэсэн үг. Мөн мэдээлэлд үндэслэн сонголтоо хийж, янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийг боогдуулж байна. Өргөх бичигт санал болгосноор шинжлэх ухаанаар тогтоосон эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бодлого гаргах хэрэгтэй. Хор нь илүү бол зохицуулалт нь илүү чанга байна гэсэн үг. Энэ аргыг Ази, Европт нэгэнт амжилттай хэрэглэсэн болохоор Монголд ч бас үр дүнгээ өгөх боломжтой. 

Өнөөдөр никотин үйлдвэрлэгчид өсвөр насны хүүхэд рүү голлон чиглэж байна. Зохицуулалт байхгүй байна гэдэг нь никотин агуулсан бүтээгдэхүүн цахимаар, захын худалдаанаас, түүгээр зогсохгүй сургуулийн ойр орчмоос авахад чөлөөтэй байна гэсэн үг. Өргөх бичигт бага насны хүүхдийг борлуулалтын хүчтэй сурталчилгаа, донтолтоос хамгаалах асуудлыг дэвшүүлсэн. Энэ бүхэн бол хойч үеийн эрүүл мэндэд хөрөнгө оруулж буй хэрэг юм.     

Тамхин бүтээгдэхүүний хууль бус наймаа давхар хохирол учруулж байгаа юм: нэг талаас, хэрэглэгчдийн эрүүл мэндийг доройтуулж, нөгөө талаас, улсын төсөвт орох ёстой орлогыг хааж байна. Ойлгомжтой, тодорхой дүрэм, журам, татвар төлбөр байхгүйгээс “хар зах” цэцэглэж байна. Өргөх бичигт хууль бус наймааг таслан зогсоож, иргэдийн эрүүл мэнд төдийгүй эдийн засгаа хамгаалахын тулд ил тод, хяналт бүхий зохицуулалт бий болгохыг шаардсан.

Уг өргөх бичигт улс үндэстний эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдлыг хөндсөн амин чухал асуудлыг дэвшүүлжээ. Тухайлбал,

  • Никотин агуулсан бүтээгдэхүүний бүх хэлбэр, тэр дундаа электрон тамхи, халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулах;
  • Төрөл бүрийн бүтээгдэхүүний хэр зэрэг хортой эсэхийг харгалзан, хорыг багасгах зорилгыг чухалчилсан татварын бодлого боловсруулах;
  • Өсвөр насныхан болон тамхи татдаггүй хүмүүсийг тамхины зах зээлийн нөлөөнөөс хамгаалах;
  • Иргэдийн эрүүл мэндийг доройтуулж, улсын төсвийн орлогод хохирол учруулж буй хууль бус худалдаа наймаатай тэмцэх зэрэг асуудал үүний цаана хөндөгдөж байна.

Насанд хүрсэн тамхичид никотиноос бүрмөсөн татгалзаж чадахгүй эсхүл тийм хүсэлгүй байх нь түгээмэл. Иймээс хуулийн дагуу орж ирсэн, хор багатай орлуулагч хэрэглэх боломж тэдэнд нээлттэй байх нь чухал. Өргөх бичигт бүрмөсөн хориглох бус харин тэнцвэртэй ухаалаг бодлого гаргахыг уриалж байгаа. Хор багасгах орчин үеийн технологийн үр шимийг хүртэх боломжийг нээж өгөх, гэхдээ хатуу хяналт, зохицуулалт бий болгох. Энэ арга замыг сонгосноор мянга мянган хүн хор аюул багатай хувилбар руу шилжих, улмаар янжуур тамхинаас бүрмөсөн гарахад тус дөхөм болно.   

Аливаа шийдвэрийг тооцоо судалгаанд тулгуурлаж, иргэний нийгмийн дуу хоолойг сонсож байж гаргадаг байвал иргэд төр засагтаа итгэх итгэл бэхжиж байдаг. Шинжлэх ухаанч хандлагыг дэмжиж, хүн ардаа сонсдог болсноор Монгол Улс 21-р зууны сорилтуудыг нээлттэй, чин шударгаар даван туулж буй улсын эгнээнд орж чадна.

Өргөх бичигт гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна. Түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор гардуулах юм. Үүний дараах үр дүнг дараах байдлаар харж буй. Тодруулбал,

  • Иргэдийн санаачилгыг УИХ-ын түвшинд авч үзэх;
  • Олон нийтээр хэлэлцүүлэх, мэргэжлийн шинжээчдийг оролцуулан сонсгол хийх;
  • Никотин агуулсан бүтээгдэхүүний эргэлтийг зохицуулсан хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх;
  • Шийдвэрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн зүгээс хяналт тавих.

Уушгины эмч, мэргэжилтнүүдийн анх гаргасан санаачилга өргөжин тэлж, дэвшүүлж буй асуудалд иргэд ач холбогдол өгч байгаа учраас гарын үсгээ зурж байгаа хэрэг юм. Та ч бас www.khorbaga.mn/petition вебсайтад тавигдсан өргөх бичигт гарын үсгээ зурж, энэ асуудалд хүч нэмсэн мянга мянган хүмүүстэй нэгдээрэй. Бид хамтдаа өөрчилж чадна.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24