​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ

Ж.Булганаа
2025/04/30

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч  Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгчид Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд /2025.04.28/ ажиглагчаар оролцож бүхий л сонгуулийн санал хураалт болон бусад процесст хяналт тавин ажилласан.

Ийнхүү  сонгуулийг FIFA-ийн зүгээс үйл ажиллагааны дүрэмд бүрэн нийцсэн хэмээн үзэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ.

Тэрээр, Таны мэдлэг чадвар, манлайлал, туршлага, хүсэл тэмүүлэл хөл бөмбөг хэмээх гайхамшигтай спортыг монголд хөгжүүлэхэд чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Би өөрийн хувийн зүгээс болон FIFA-ийн зүгээс таныг зорилгодоо хүрэхэд гүн туслалцаа үзүүлэх болно. Таны өмнө FIFA -ийн хаалга үргэлж нээлттэй. Эрхэм Ерөнхийлөгч танд баяр хүргэхийн зэрэгцээ удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна хэмээн  Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино баярын захидалдаа илэрхийлжээ. Баярын цахилгаан мэндчилгээг бүрэн эхээр нийтлэв.

Мөн өчигдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа  Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэсэн билээ.


 


5
angry
0
care
4
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24