ХӨСҮТ: Хордлогод өртсөн хүмүүсийн 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн

Ж.Булганаа
Өчигдөр

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилчид хоолны хордлогод орсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өмнөговь аймагт хордлого гарснаас хойш ХӨСҮТ-өөс эмнэлзүй болон тандалт хийж, хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг ажиллаж шинжилгээний дүнгүүд гарсан байна. Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад  3 дугаар сарын 17-нд 548 хүн, 4 дүгээр сарын 13-нд 970, 4 дүгээр сарын 6-нд 802 хүн хоолны хордогот халдварт өртжээ. Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулахад 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулж, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн байна. Хордлогын дэгдэлт гарсан 3 дугаар сарын 17-ны  өдрийн дэгдэлтээс 70, 4 дүгээр сарын 6-ны тохиолдол хүртэл 119, 4 дүгээр сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлжээ.  Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртсөн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хүнд болон хүндэрсэн тохиолдол цөөн байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн мэргэжлийн багаас Гал тогоо болон угаалын өрөөг ариутгах, агуулах зэргийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, гал тогооны ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмж өгсөн байна. 


1
angry
0
care
1
haha
2
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24