Цэцэрлэгийн багш нар гүйцэтгэлийн үнэлгээгээр 40 хүртэл хувийн урамшуулал авна

Ж.Булганаа
Өчигдөр

Сургуулийн өмнөх боловсролын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 03-ны зохион байгуулна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаар багш нар үндсэн цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал авах, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон талт ач холбогдолтой юм.

Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх баг нь тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, арга зүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багт ажиллах гишүүн нь нийт ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авснаар үнэлгээний багт ажиллах эрх нь нээгдэнэ. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа:

  • Ил тод, шударга бодитой байх,
  • Үр дүн, нотолгоонд суурилсан байх
  • Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжсэн байх
  • Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх
  • Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтална.

Ерөнхий шалгуур үзүүлэлтүүдэд:

  • Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн,
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,
  • Цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр багтана.
  • Хүүхдийн эзэмшсэн чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас
  • Үнэлгээний асуулга
  • Орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг үнэлэх хуудас
  • Өөрийн үнэлгээний асуулга
  • Хөндлөнгийн оролцогчдын үнэлгээний асуулга гэсэн үнэлгээний арга хэрэгслийг ашиглана.

Гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ: Үнэлгээнд хамрагдах хүүхдийн тоо нэг бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн 30-аас доошгүй хувь, хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн 20-иос доошгүй хувь байна.

                                                БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24