“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно

Ж.Булганаа
2025/04/23

“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драм жүжгүүд тун удахгүй Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус жүжгүүдийн зохиолч Балжирын Сүнжидмаа нь 2024 онд “Фрея” монодрамын жүжиг бичиж, өөрөө найруулан Швейцарийн Базель хотноо толилуулсан билээ. Харин энэ удаад түүний дараагийн уран бүтээл “Хүүхэлдэй” монодрамын жүжгийг найруулагч Я.Билгүүнсар, “Болзоо” монодрамын жүжгийг найруулагч И.Оюун-Эрдэнэ найруулж, зураач Б.Одсүрэн, Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.

“Хүүхэлдэй” жүжигт Ч.Сэлэнгэ, “Болзоо” жүжигт Н.Бямбасүрэн нар тоглох юм. Ийнхүү нэгэн тайзнаа зэрэг амилах “Хүүхэлдэй”, “Болзоо” монодрамын жүжиг 2025 оны 4 дүгээр сарын 26, 27-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болно.

Б.Сүнжидмаа нь жүжгийн зохиолчоос гадна өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан 2019 оноос эхлэн Монгол уран бүтээлчдээ европын улс орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатар, зохиолч орчуулагч Мө.Батбаяр, жүжигчин, найруулагч Г.Мишээл, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс, яруу найрагч, зохиолч Б.Алтанхуяг нарын уран бүтээлчдийн Швейцарь, Герман, Итали, Франц орон дахь аялалыг санаачлан гэрэл зургийн үзэсгэлэн, монодрам жүжгийн тоглолт, яруу найргийн уншлага, уулзалтуудыг зохион байгуулжээ.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24