Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж, 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Газрын дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах бөгөөд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно хотын төвд байршилтай газар юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна