Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна

Б.Нямсүрэн
2025/04/17

УББГ-аас Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна. ГУББГ-аас Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, байршилд нь үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барьж, 100 метрт нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж   "Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөнтэй. Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн нь  “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдлийг нэмсэн. Бид гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Одоогоор дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажлыг хийгээд байна" гэлээ. 

Мөн ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан тодотгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24