Олон улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурчээ

Б.Нямсүрэн
2025/04/17

ГБХНХЯ, АХБ хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хийж байна. ГБХНХЯ, АХБ-наас залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудал, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхигүй байгаа шалтгааныг тодорхойлж, тэднийг ямар бодлогоор дэмжвэл зохистой талаар судалж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэн суурь мэдээлэл, зөвлөмжийг боловсруулахад чухал ач холбогдолтой гэж АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлт судалгааны ажлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудын уулзалтын үеэр талууд онцлов.

 Олон улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад ч мөн адил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг хүчин зүйлээс шалтгаалан  залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байна. Салбарын яамнаас олон улсын жишгээр залуучуудын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд анхаарал хандуулж, бодлого, арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг хийж байна.  Тухайлбал, судалгаа үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажилуулахаар төлөвлөөд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24