НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяагийн ажлын үр шимийг 16000 гаруй хүүхэд хүртээд байна

Ж.Булганаа
2025/04/16

Улаанбаатар хот – 2024 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг Үндэсний элчээр томилж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр хүүхдийн төлөөх үйл хэрэгт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бодит ахиц авчирсан болохыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцолж, тусгай арга хэмжээ зохион байгуулан, Үндэсний элчид талархал илэрхийллээ.

Өнгөрсөн онд Үндэсний элч Р.Мөнхтуяагийн санаачилсан болон эхлүүлсэн түншлэлийн үр дүнд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, агаарын бохирдол, ус, ариун цэврийн чиглэлээр хүүхдэд ээлтэй олон  төсөл, хөтөлбөр хэрэгжиж, эдгээрээр дамжуулан 16,000 гаруй хүүхэд бодит үр шимийг нь хүртээд байна. Мөн хатагтай Р.Мөнхтуяагийн нөлөөллийн ажлын үр дүнд нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүүхдийн төлөө босгож чаджээ.

Тэрээр “ТОП-100 аж ахуйн нэгж”-үүдийг хамруулсан хувийн хэвшлийнхний уулзалтыг санаачлан зохион байгуулж, НҮБ-ын Хүүхдийн сангийн хандивлагчдын арга хэмжээ болон хандивын гала үдэшлэгээр дамжуулан “Таблеттай багш” хөтөлбөрт зориулан хөрөнгө босгож, алслагдсан бүсийн хүүхдүүдийг сургалтын ухаалаг багцаар хангах хөрөнгийг бүрдүүлсэн.

2025 онд Үндэсний элч Р.Мөнхтуяа НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх боловсролын салбарын цахим шилжилт болон хиймэл оюун ухааны хөтөлбөр, агаарын бохирдлын нөлөөллөөс хүүхдийн эрүүл мэндийг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, цэвэр усны хүртээмж зэрэг хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах юм.

“Энэ онд бид “Нэг баг, нэг сургууль” төслийг Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эрчимтэй хэрэгжүүлж, эхний сургуулиа байгуулахаар төлөвлөж байна. Мөн “Хүүхэд бүрд аяга сүү” төслийг сүүний үйлдвэр болон шийдвэр гаргагч нартай хамтран ажил болгоно” хэмээн Үндэсний элч Р.Мөнхтуяа онцолсон юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24