Монгол, хэл бичгийн шалгалт 50 оноотой ба шалгалтыг 100 минутад хийж гүйцэтгэнэ

Ж.Булганаа
2025/04/16

Монгол хэл, бичгийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц тодруулга өглөө.

-Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын хүрээ болон хүүхдүүд юуг анхаарах вэ?

-Монгол, хэл бичгийн шалгалт нь 50 оноотой ба шалгалтыг 100 минутад хийж гүйцэтгэнэ. Шалгуулагчдаас дараах дөрвөн чадварыг шалгана.

1. Уншаад ойлгох чадвар. Энэ нь 700 орчим үгтэй, бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. Нийт 20 оноо

2. Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засаж, зөв бичих даалгавар юм. Нийт 5 оноо

3. Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Тодорхой бичил эхийг уншаад, түүнийг кирилл бичиг рүү хөрвүүлж бичнэ. Нийт 5 оноо

4. Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 орчим үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоор, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. Нийт оноо 20

-Шалгалтад очихдоо юуг анхаарах вэ?

-Шалгуулагчид бүх даалгаврыг өөрийн мэдлэгийн хүрээнд хичээн хийхийг зөвлөж байна. Даалгаврыг хийхгүй хоосон орхиж болохгүй. Шалгалтын байранд 1 цагийн өмнө очих ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг сануулъя.

Шалгалтын дэвтэр дээр цэнхэр хөх өнгийн үзгэн балаар бичих тул үзгэн балаа өөрсдөө авч очихыг анхаараарай.

Сандарч тэвдэхгүйн тулд гэрээсээ гарахдаа замын түгжрэлийг тооцон эрт гарах, шалгалтын өмнөх өдөр сайн унтаж амрах, өглөөний цайгаа уух, шалгалтад авч очих бичиг баримтаа зөв бүрдүүлэх зэрэг хувийн бэлтгэлээ сайн базаагаарай.

Ямар материал бүрдүүлж очих талаарх мэдээллийг энэ линкээр орж аваарай

https://www.facebook.com/share/p/1HDhmSSRDo/?mibextid=wwXIfr

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо хэд вэ?

-Энэ шалгалтын босго оноо нь 400 байна. Энэ оноог давсан шалгуулагч их, дээд сургуульд элсэж орох эрх нь нээгдэнэ. Босго оноогоо даваагүй шалгуулагч элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй, харин их, дээд сургуульд элсэн орох боломжгүй.

Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье. Баярлалаа.



0
angry
0
care
0
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24