Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрх, иргэний хувийн хэргийн бүрдэл, өргөдөл, гомдол зэргийг бүрэн цахимжуулахыг онцолсон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас явуулсан судалгаанд 70.989 өрхийг бүрэн хамруулсан байна. Одоогоор манай улсад хүнсний талон авч буй 86 мянган иргэн байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна