Б.Уранзаяа: Хань минь амжилттай барилдах өдрөө мэддэг

Б.Нямсүрэн
2025/04/04

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын гэргий Б.Уранзаяаг онцолж байна.

-Бөх хүний гэргий болох нь ховорхон тохиох хувь заяа гэдэг. Анх танилцсан түүх нь сонирхол татаж байна?

-Анх ханьтайгаа цахим орчноор танилцсан. Хань минь анх намайг хараад шууд дурласан гэж ярьдаг. Бид удаан хугацаанд харьцаж, нэгнээ таньж мэдсэн. Манай нутаг буюу Булган аймагт тухайн үед хань маань очсон, ингэж л бид уулзаж нэгнээ харсан. Яагаад ч юм уулзахдаа би хань болох хүн мөн байна гэдгийг нь мэдээд татагдсан. Надад бөхийн тухай ойлголт байгаагүй. Сумын наадмаас л бөх хүний тухай багахан ойлголт байсан гэхүү дээ. 

-Та шууд хараад татагдсан гэлээ. Хань ямар зан чанартай вэ. Тухайн үед таньд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? 

-Сайхан яриа хөөрөөтэй, тайван дөлгөөн зан чанар нь таалагдсан. Аливаад тууштай, гаргасан алдаагаа давтдаггүй сайхан чанар нь таалагдсан. Анх танилцахад яаж бэлтгэл хийдэг, хөдөлмөрлөдөг талаар нь ойлголтгүй байсан. Манай хүний хувьд байнгын бэлтгэл гээд явдаг байсан. Цаг хугацааны туршид тууштай хүн болохыг нь илүү мэдсэн. 

-Хэдэн онд хамтын амьдралаа эхлүүлж байв. Тухайн үед Н.Өсөхбаяр арслан ямар цолтой байсан бэ?

-Бид 2017 онд танилцаад 2018 онд охин маань төрсөн. Тэр үед аймгийн харцага цолтой байсан. Охин маань аавдаа арслан цол дагуулж ирсэн.

-Тамирчин хүний гэр бүл их хариуцлага үүрдэг. Ер нь хэр   хэмжээний тэвчээр гаргаж, ямар үүрэг гүйцэтгэдэг бол?

-Бөхчүүдэд чөлөөт цаг бага байдаг. Байнгын бэлтгэл сургуулилт хийдэг. Тиймээс ар гэрийн ажлаа би амжуулахгүй бол болохгүй. Би өдөр тутмын ажлаа амжуулна,  хүүхдээ асарна. Баяр ёслолын үеэр ч бүх зүйлээ бэлдэнэ. Хань минь өглөө гараад орой ирдэг. Бидний хоёр ээж тусалдаг болохоор дэмтэй.

-Та наадам болон бусад барилдааныг нь ойроос үздэг үү.  Ямар мэдрэмж төрдөг вэ?

-Наадмаар аймагтаа барилдахад нь дэргэдээс нь үздэг. Өөр газар руу барилдахад нь хамт явдаггүй. Эхний гурван жил би барилдааныг үзэж чаддаггүй байсан. Учир нь их айдас сандралтай байсан. Унахаар их харамсана, юун дээр алдав гэж бодно. Давахаар нь баярлана. Харин сүүлийн хоёр жил барилдааныг нь тогтож суугаад үздэг болсон. Барилдаантай өдөр нь бүх ажлаа орхиод дуустал үздэг. Хэдийн даваа хүртэл барилдана тэр хүртэл нь үздэг.

-Тамирчин хүнд унаж давах ээлжилдэг. Тэр үед нь нөхрийнхөө сэтгэл зүйд хэрхэн анхаардаг вэ?

-Тамирчдын сэтгэл зүй тогтворгүй байдаг. Унахад нь юун дээр алдсан, ямар мэх хийсэн, хоол унданд нь анхаарах шаардлага гардаг. Унаад ирэх үед нь ийм  жижиг зүйл дээр шантарч болохгүй. Бидний зорилго том, эхний ээлжид улсын арслан, дараа нь улсын аварга болох ёстой гэж үргэлж захидаг. Манай хүн дуугаа хураачихдаг талтай. Энэ үед дуугаа хураах шаардлага байхгүй, босоод хоол ундаа ид, кино үз гэж хэлдэг. Ийм зүйлүүдэд ач холбогдол өгөхгүй бол дуугаа хураагаад, өрөөндөө орчихдог. Их бодлогоширно, аливааг олон талаас нь боддог. Ингэхээр сэтгэл зүй нь улам унаад байдаг. Мөн амжилттай барилдаагүй үед нь би үгэн дээрээ их анхаардаг.  Буруу үг хэлж, зэмлэж болохгүй. Чи хангалттай сайн байгаа ийм жижиг зүйл дээр унаж болохгүй гэж хэлдэг дээ. Зорилгодоо анхаарах чухал учраас би үүнийг үргэлж хэлдэг юм. Энэ үед нөхөр маань сэргээд хүүхдүүдтэйгээ тоглоно. Би нөхөртөө хатуу үг хэлэхийг хүсдэггүй. Ер нь би их тайван хүн. Тиймдээ тайван ая тухтай байлгахыг хичээдэг. Тайван байхаар төвлөрч дараа дараагийн амжилтдаа анхаардаг. Бөхчүүд болон Монгол залуучууд үнэхээр сайхан хийморьтой.

-Цол ахих боломжтой наадмаар доогуур даваанд унах хэцүү байдаг болов уу?

Өнгөрсөн оны наадмаар хүнд цохилт авсан. Хүн бүр “Н.Өсөхбаяр улсын цол авна” гэж ярьж байсан. Би бас хүлээлт үүсгэсэн байсан. Энэ нь буруу зүйл болохыг ойлгосон. Олны хүлээлтийг мэдсэн хүн улсын цол авах ёстой гэсэн ойлголттой болоод өөрийгөө кодолчихдог юм байна. Наадмаар доогуур даваанд уначихлаа. Энэ үед би их хямарсан. Хань минь бас сэтгэл зүй нь унасан. Би бид залуу байна, зөндөө цаг хугацаа, наадам энэ наадмаар дуусахгүй. Илүү хичээе, юун дээр анхаарах ёстойгоо сайтар тооцоолъё, шантрах хэрэггүй гэж ярилцсан. Улсын цол авна гэсэн бодлыг кодлохгүй байх ёстой юм билээ. Хэзээ нэгэн цагт улсын цол авна гэж бодсон.


-Хамгийн дурсамжтай барилдааныхаа талаар хуваалцахгүй юу?

-Охин минь төрсөн, цол нэмж арслан болсон. Үүнээс дөрвөн жилийн дараа хүү маань мэндэлсэн. Тэр үед цолоо баталж хурц арслан болсон. Энэ хоёр наадам сэтгэлд үлджээ. Тухайн үед Сүхбаатар аймгийн 80 жилийн ой болсон. Бид бэртэл гэмтэл гээд их зүйлийг туулсан. Тухайлбал, хоёр, гурван жил бэртэлтэй барилдалгүй, бэлтгэлээ хийсэн.  үе хамгийн сайхан.

Улсын наадамд 2019 оноос хойш тасралтгүй зодоглосон. Наадмыг барилдааныг нь гэртээ үздэг. Өглөө эрт босно, дагаад сэтгэл догдолдог. Эртлэн босоод цайгаа чанаад хоолоо хийнэ. Хувцас болон хэрэгтэй зүйлийг нь бэлдэнэ. Би энэ жилээс наадмаар очиж үзэх бодолтой байгаа.

-Бөх бүрийн өөрийн гэсэн онцлогтой. Хажуугаас нь барилдааныг нь үзэхийг хань нь зөвшөөрдөг үү?

-Ер нь барилдааныг минь битгий үзээрэй гэж хэлдэггүй. Би энэ наадмаар очиж үзнэ гэдгээ хэлсэн чинь зөвшөөрсөн. Бөхийн өргөөний барилдааныг нь би очиж үзэж байгаагүй. Зодог шуудаг өмсөөд барилдаж байгааг нь зурагтаар харахаар их том биетэй харагддаг. Монгол хувцсаа өмссөн байхыг нь харах дуртай.

Бөх хүний гэргий нөхөртэйгөө нэг зорилготой байдаг. Ер бүх бөхийн гэргий ижилхэн байх. Миний хувьд нэг зорилготой. Тухайлбал, миний мөрөөдөл нөхрийн минь хүрэхийг хүссэн цол амжилт гэж ойлгож болно. Өглөө ямар хоол хийж явуулах, өдөр юу идэх гээд энэ бүгдэд нь анхаардаг. Ингэвэл цол авна, үүнд нь анхаарах ёстой гэдгийг ухамсарладаг. Өөрийн зорилгодоо тэмүүлж байгаа хүн шиг болдог гэдгийг ойлгосон.

-Өнгөрсөн хугацаанд хурц арслан Н.Өсөхбаяр заалны барилдаанд амжилттай барилдаж байна. Та сайн барилдсан үед нь ямар урам өгдөг вэ?

-Амжилттай барилдаад ирэхэд нь гэрээ сайхан цэвэрлээд  хоол цайтай угтдаг. Ороод ирэхэд нь цүнх эд зүйлийг дээш нь тавина. Мөн амрааж, тайван байлгахыг хичээдэг дээ. Амжилттай барилдаад ирэхээрээ дуу аялаад л гэртээ орж ирдэг. Манай хүн амжилттай барилдах өдрөө мэддэг. Зөн совинтой гэж хэлж болно. Тухайлбал, “Хоолоо идчихээд явлаа шүү. Өнөөдөр сайн барилдаад ирье, түрүүлээд ирнэ гэж хэлээд явдаг. Харин доогуур даваанд унах үедээ өнөөдөр цаг агаар бүрхэг байна, өнөөдөр тиймхэн байна гэдэг.

-Монголчууд бөхөө дээдэлдэг. Танд олны хайр, хүндлэл мэдрэгддэг үү?

-Бидэнд уйлах үе байсан. Хүүхэд жаахан, түрээсийн байранд амьдардаг байсан. Тэр үед “Эвт чулуу” компанийн захирал н.Баяржаргал ах том тус болсон. Түмний хайр хүндлэлийг мэдэрч байгаа. Хэдий чинээ сайн байрилдана төдий чинээ ард түмний хайр хүндлэлд өлгийдүүлдэг. Тэр их хүндлэлийг дааж, итгэлийг алдахгүй байхыг боддог. 

  -Хоёр сарын дараа бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарна. Удахгүй наадам болно шүү дээ. Н.Өсөхбаяр арсланг дэмждэг Монгол түмэндээ хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна,

-Нөхрийг минь дэмждэг, Монгол түмэндээ их баярлалаа. Бэлтгэлээ сайн хийгээд итгэлийг нь алдахгүй улсын цолонд хүрнэ гэдэгт нь итгэж байна. 



3
angry
11
care
4
haha
109
liked
25
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 12 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 12 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 14 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 15 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 15 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 16 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 17 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр