Шахааны хүн, шахааны местүүд


Төрийн байгууллагуудын хэмнэлтийн горим зөвхөн уриа лоозон төдий байсныг нотлох үйл явдлууд он гарснаас хойш хэтэрхий ойрхон давтамжтай явагдаж байгааг энд онцлох нь зөв биз. Төсвийн мөнгө үргүй зарцуулахаас гадна хэрэгтэй хэрэггүй албан тушаал бий болгож шахааны хүмүүсийг авдаг тогтолцоогоо  төр хэзээ зогсоох вэ.

 Товчхондоо, төр, орон нутгийн өмчит байгууллагуудад хяналт тавьж, бүтээмж нэмэгдүүлэх нэртэй хяналт, бүтээмжийн менежерүүдийн албан тушаалыг бий болгожээ.

 Засгийн газрын 311 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1106 захирамжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны дотоод үйл ажиллагааг хянах нэгж, ажилтан гэж угаас байдаг. Үүнд бүх зохицуулалтыг хийсэн байдаг. Ийм байхад хяналтын менежер, бүтээмж хариуцсан менежер зэрэг давхардсан чиг үүрэгтэй местийг бий болгох нь хэний эрх ашиг вэ.

 Эх сурвалжийн мэдээллээр 23 төрийн өмчит компанид 250-350 менежер шинээр томилогдож байгаа аж.  Бүтээмж хариуцсан менежер, хянлтын менежерүүд дунджаар 6 сая төгрөгийн цалинтай юм байна. Жилийн цалин 72 сая төгрөг болж байна. 

 Тухайлбал, өмнөх парламентын эмэгтэй гишүүдээс  УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр томилогдоод байна. Харин хяналтын менежерт АН-аас томилгоо оржээ.

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хяналт хариуцсан менежерээр ХҮН-ын тодотголтой, 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт  тус намаас нэр дэвшиж байсан Д.Баярбилэг, бүтээмж хариуцсан менежерээр АН-ын тодотголтой Г.Одхүү нар томилогджээ.

 “Эрдэнэт” ТӨҮГ-т бүр дөрвөн менежер томилогдсон. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж байсан АН-ын И.Мөнхжаргал нар багтжээ.  Сүүлийн өдрүүдэд хийгдсэн энэ мэт томилгоодтой холбоотойгоор олон нийтээс шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсээр байна.


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 5 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 5 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 12 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24